Урьхан хонгор салхинд нь
Улиас мод ганхана
Уяхан зант тэр минь
Удах тусмаа санагдана.
Хөх баглагар модонд
Хөхөө шувуу донгодоно
Хөөрхий уян сэтгэлийг
Хөдөлгөх янзтай
Халиуран ганхах зүлгэнд
Хальж мэлтрэх голд
Хамаг шувуу ганганахад
Харин нь элдэв санагдана
Yүл мэт оргилсон
Өндөр хангайн шилд
Өнгийн цэцэгс найгаад
Өөрийн нутаг санагдана
Хайрт хүний үр нь
Хатираа сайн цагаанаа
Хавтласан сойж унамаань
Харьж мордох янзтай
Хар элэгт улстай
Ханилж суухад бэрх бий
Түүнээ гэж санавал
Тvдэж юундаа суух вэ
Арван хэдэн настайдаа
Аав ээжийнхээ атганд
Идэр насаа гүйцэхэд
Эргэж юундаа хорогдох вэ
Зэрлэг бүргэдийн зулзага нь
Жигүүр сөдөө гүйцэхэд
үүжйм өгтөргүйд нисэхийг
Oлoн бүгдээр мэднэ
Post a Comment