Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ
Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтгана зэ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Post a Comment