Таван хаврын яргуй болж нэг л хөндийл ургасан
Таван намрын навчис болж нэг л молноос хийссэн
Таван жилийг тавин жил шиг хөгжөөсөн
Танхил ч юм шиг хэрсүү ч юм шиг оюутан билээ би
Дахилт:
Сүүлчийн хонхны баярын минь энэ дуу
Салан одох гунигийн дуу юм уу даа
Эргээд уулзах итгэлийн дуу
Сэтгэлийн дуу юм даа
Нулимс минь дуслаагүй
Хонх минь уйлсиймаа
Нэг ангийн андууд минь баяртай
Нуурын ус шиг мэлтэлзсэн хайлган цагаан сэтгэлтэй
Хуурын хөг шиг эгшиглэсэн хонхны уяхан дуутай
Халаас нимгэн ч сэтгэл дүүрэн жаргалтай
Хайрын дуутай хонхны дуутай оюутан билээ би
Дахилт:
Сүүлчийн хонхны баярын минь энэ дуу
Салан одох гунигийн дуу юм уу даа
Эргээд уулзах итгэлийн дуу
Сэтгэлийн луу юм даа
Нулимс минь дуслаагүй
Хонх минь уйлсиймаа
Нэг ангийн андууд минь баяртай
Бие нас чаиуухан балчирхан үеэ санаарай
Бичгийн ширээнээ танилисан анхны хайраа дээдлээрэй
Онож алдаж явсан оюутан иагаа дурсаарай
Очсон газрынхаа мэндийг эргээд нэг дуулгаарай
Post a Comment