Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хууль цаазгүй ч болосой доо л хүү минь ээ хө
Хуучин нутаг Яруудаа буцах юмсандаа яая даа байз
Яргай ташуур нь байгаасай
Янзын нь олоод барих юмсан
Ял цаазгүй ч болоосой доо л хүү минь ээ хө
Яргайтынхаа голдоо уулзах юмсан даа яая даа байз
Үүл үүлийн дундаас чиг
Үрлэн мөндөр шаагина даа
Үнэн хайртай чамтайгаа л би чинь ээ хө
Өөрийнхөө нутагтаа л уулзах юмсандаа хүү минь ээ хө
Далай нь өргөн болов чиг
Даваад гарчил болдог юм даа
Дассан хонгор чамтайгаа л би чинь ээ хө
Давааныхаа адагтаа л уулзах юмсан даа хүү минь ээ хө
Хонгор хайртай чамтайгаас хойш
Хоосон байсан ч хамаагүй дээ
Хошуу алгасан амьдарчээ л хүү минь ээ хө
Хоног өнгөрүүлэн явах уудаа үр минь ээ хө
Сар өдрийг товчилсоор
Саахалтынхаа хошуундаа амьдрахуу даа
Санааны амраг чамтайгаа л би чинь ээ хө
Сайхан жаргахыг бодохуу даа үр минь ээ хө
Post a Comment