Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Алдуурсан сэтгэл

Шүлгийг Х.Дуламсүрэн Аяыг СТА Т.Сэр-Од

Дурлалын цагаан алчуур
Сэтгэлээс минь алдуурч
Дун цардмал зөргөөр
Чамайг чиглээд нислээ

Хайранд чинь би уярахдаа
Хаврын цэцэг шиг нялхарсан
Нүдэнд чинь би аргамжигдахдаа
Нүүдлийн шувуу шиг эргэлдсэн

Бодлын хөх манан
Зүрхнээс минь хөвөрч
Болзоо ширтсэн толгодоор
Зүсрэн нимгэрч өртөөллөө

Хайранд чинь би уярахдаа
Хаврын цэцэг шиг нялхарсан
Нүдэнд чинь би аргамжигдахдаа
Нүүдлийн шувуу шиг эргэлдсэн

Уянгын цээлхэн аялгуу
Уулс дамнан эгшиглэж
Учирсан чамдаа очихоор
Уулзахын хүсэлд хүлэгдлэй

Хайранд чинь би уярахдаа
Хаврын цэцэг шиг нялхарсан
Нүдэнд чинь би аргамжигдахдаа
Нүүдлийн шувуу шиг эргэлдсэн
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2