Мөнгөн саран тэнгэрт хөөрч
Хөнгөн гуниг сэтгэлд хурахад
Ганцхан чамайгаа санан санаж
Гансран суух юутай хэцүү вэ
Дүүлэн хөөрөх жигүүртэй ч бол
Үүлэн дээгүүр нисээд очихсон
Үйлийн заяаг өөрчилдөг ч бол
Үүрд чамтайгаа амьдрах юмсан
Агшин хором өнгөрөн одовч
Амьдрал өөрөө цалгин урсавч
Хайрын сэтгэл мөнх шүү хайрт минь
Хайрт минь ойлгоорой
Хайлан уярах ид шидтэй ч бол
Хайрын далайд чамайг урихсан
Заяа тавилангаа өөрчилдөг ч бол
Үүрд чамтайгаа амьдрах юмсан
Агшин хором өнгөрөн одовч
Амьдрал өөрөө цалгин урсавч
Хайрын сэтгэл мөнх шүү хайрт минь
Хайрт минь ойлгоорой
Post a Comment