Хөнгөн жигүүр ургаж гүйцээд
Холын тэртээг шувууд зорилоо
Онгон насны минь хосгүй учрал
Хайрын дээдээр чамдаа даслаа
Түмэн бээрийг гатлах замдаа
Төрсөн нутгийн уянга хоногшино
Үнэн батаар амьдрах замдаа
Зорьсон сэтгэлийн уяа чангаарна аа
Хорвоо ертөнц уужим сэдгийг
Хунгийн дэгдээхэй мэдсэнгүй
Хонгор чамтай учирна гэж
Хорьхон насандаа бодсонгүй
October 17, 2021 at 2:05 PM
Гэнэт энэ дууны ая санаанд орсон чинь зарим үгийг нь санадаггүй.Харин ашгүй google-дсэн чинь гараад ирлээ. Их баярлалаа. Гоё дуу шүү.
Post a Comment