Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Хангайн дуу

Будан татаад униартсан
Буурал хангайн сайхныг хөө
Буурь нь үүрд дугуйрсан
Буурал аавын минь нутаг аа

Ай хөө зээ хөө
Буурал аавын нутгаар
Бууж мордож яваарай

Мандах нарнаар шаргалтсан
Магнаг хөвчийн сайхныг хөө
Манан дундуур саравчилсан
Миний ээжийн нутаг аа

Айхөө зээ хөө
Цэцгийн гурван сардаа
Эцгийн нутгаар буугаарай

Угаас наддаа заяасан
Униар будан хангай яа
Учран дасан эргэсэн
Унаган багын минь нутаг аа

Ай хөө зээ хөө
Мөрөөдөл болсон нутагтаа
Мөнхөд жаргаж яваарай
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2