Би гэрээсээ гараад явна,.........
Нүүр нүдгүй шороо шуурна, жинхэнэ говь нь ....
Аргаа бараад таксинд суулаа, зам нь овон товон
Улаанбаатарт амьдрах жинхэнэ зовцоон
Эргэн тойрон хорт утаа, гэр хороолол тэр дундаа
Хар бараанд дарагдлаа, хүмүүс ядарч туйлдлаа
Аз жаргал чи хаана байна
Зөвөх цагт жаргал шиг үгийг нэгэндээ хэлээрэй
Амжилтыг дагаж алдаа явдгийг нэгэндээ сануулаарай
Би мөрөөднөө
Залуусын толгойд мөнгө биш зорилго мөрөөдөл дүүрэн байгаасай
Би мөрөөднөө
Хүүхдүүд тоглох талбайтай, хүмүүс их ажилтай байгаасай
Би мөрөөднөө
Хэн нэгний бодол бишээ, өөрөө өөртөө эзэн нь бай
Би мөрөөднөө
Миний эх орон хамгийн сайхан орон болно гэдгийг би мэдэрч байна
Сонин байна энд, сонин байна энд
Алга болсон охидын тухай, ухаж сэндийлсэн уулын тухай
Дуусаж ширгэсэн гол мөрний тухай
Олон намууд хэрэлдээд ойлгохгүй юм өө
Орой үдшийн цагаар залуус очих газаргүй юм өө
Эрх чөлөө чи хаана байна, би чамайг мөрөөдөж байна
Насан буурал болсон ээждээ заавал очоорой
Чамайг хүлээн хайрлаж суугаа ачийг нь хариулаарай
Би мөрөөднөө
Залуусын толгойд мөнгө биш зорилго мөрөөдөл дүүрэн байгаасай
Би мөрөөднөө
Хүүхдүүд тоглох талбайтай, хүмүүс их ажилтай байгаасай
Би мөрөөднөө
Хэн нэгний бодол бишээ, өөрөө өөртөө эзэн нь бай
Би мөрөөднөө
Миний эх орон хамгийн сайхан орон болно гэдгийг би мэдэрч байна
Одоо би хүслээ хэлье ээ
Одоо зүрхэнд минь орших тэр мөрөөдөл
Нэг л өдөр манай гэрт үндэстэн сэргэж
Сүхбаатрын талбай дээр, эрх чөлөөний тухай
Юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэхээ болино оо
Хайрыг би хаанаас л бол алт эрдэнэс....
Би өөрөө BX, би энд төрсөн учраас
Бидний ирээдүй гэрэлтэй
Би мөрөөднөө
Залуусын толгойд мөнгө биш зорилго мөрөөдөл дүүрэн байгаасай
Би мөрөөднөө
Хүүхдүүд тоглох талбайтай, хүмүүс их ажилтай
Би мөрөөднөө
Хэн нэгний бодол бишээ, өөрөө өөртөө эзэн нь бай
Би мөрөөднөө
Энэ миний эх орон би хайртай
Би мөрөөднөө
Хүүхдүүд тоглоод, хуй салхинд хүслээ хэлнээ
(За энэ хэсэгт юу гээд байгааг нь үнэндээ ойлгосонгүй. Уучлаарай. )
Би мөрөөднөө
Хэн нэгний бодол бишээ
Би мөрөөднөө
Миний эх орон хамгийн сайхан орон болно гэдгийг би мэдэрч байна
Post a Comment