Уулын оргил өндөр боловч мөс цасанд дарагдаастай
Ус хэдий гүн гүнзгий ч мөнх харанхуй ноёлоостой
Хайрт минь хүн хэдий ухаантай ч хагацалын өмнө сөгдөөстэй
Yнэнчээр биенээ хайрлавал аз жаргалыг бид олноо
Харанхуй шөнө айвал чи минь хамт байгааг санаарай
Худал хуурмагт төөрвөл харин үнэний гэргийг бариад
Хүний ертөнцийг хамт туулах намайгаа чи олоорой
Харин хоёулаа хамтдаа бүгдийг эхнээс хийнэ
Хайраа чи мэдэх үү хорвоо ертөнцийг
Гайхалтайг нэгэн нарны дор хамтдөө тиймүү
Хайрт минь чи сонсооч сонсооч
(сонсооч хайрт минь дуулах дууг минь сонсооч)
(сонсооч хайрт минь дуулах дууг минь сонсооч)
Дурласан наддаа чи минь тэнгэрийн дагина минь билээ
Дуулах дууны минь ганцхан аялгуу эгшиг билээ
Энэ хорвоо дээр хүмүүн бид дутуугаа бусдаас хайдаг
Хэрвээ бид хичээвэл амьдралаас бүгдийг авнаа
Хайраа чи мэдэх үү хорвоо ертөнцийг
Гайхалтайг нэгэн нарны дор хамтдөө тиймүү
Хайрт минь чи сонсооч сонсооч
(сонсооч хайрт минь дуулах дууг минь сонсооч)
Амьдрал гэдэг сайхан модны алтан навчис нь бид юм шүү
Хайраар хоёул уусан жаргаяа
Асгаран ундаалах бороо нь бидний итгэл сэтгэл юм шүү
Тиймээ чи минь үүнийг мэдэх үү Хайраа
Хайраа Чи мэдэх үү Хорвоо Ертөнцийг Гайхалтайг
Нэгэн нарны дор хамтдөө тиймүү
Хайрт минь чи сонсооч сонсооч
(сонсооч хайрт минь дуулах дууг минь сонсооч)
April 9, 2023 at 10:45 PM
One love ug bnu
Post a Comment