Удаан хүлээсэн цасан ширхэг нэг л өглөө орчих юм
Ухаангүй хайртай чамдаа би нэг л сонин дасчих юм
Уулсын оргил цас мөс нь цагаан өнгөөр хорвоог чимж
Удахгүй он солигдох мөч ирнээ
Хүйтэн жавар өөдөөс үлээн өвлийн улирал цаанаа хэцүү ч
Хөөрхөн чамдаа хэлэх үг минь очих замдаа даарчих вий
Хөвөн зөөлөн цасан ширхэгээр сарнай болгоод чамд өгөөд
Халуун сэтгэлд чинь хайлчих вий
Дх: Чамайгаа хөтлөөд цасан дундуур шинэхэн мөрөө гарган гүйнэ
Хайрынхаа халуун илчинд хоёулаа даарахгүй ээ
Жаварт улайсан хөөрхөн хацар чинь жаахан чамайг чимэх юм
Миний сэтгэлийг чи ямар ихээр догдлуулан хайлуулна вэ чи
Мөнгөлөг цагаан цасан ордонд эргэлдэн бид бүжиглээд
Мөнхийн аз жаргалаар дүүрэн чиний царай тэнд тодхон
Хүслийг минь чи эзэмдэгч үзэсгэлэн гоо дагина минь
Чи миний цасан охин
Дх:Чамайгаа хөтлөөд цасан дундуур шинэхэн мөрөө гарган гүйнэ
Хайрынхаа халуун илчинд хоёулаа даарахгүй ээ
Жаварт улайсан хөөрхөн хацар чинь жаахан чамайг чимэх юм
Миний сэтгэлийг чи ямар ихээр догдлуулан хайлуулна вэ чи
Дх:Чамайгаа хөтлөөд цасан дундуур шинэхэн мөрөө гарган гүйнэ
Хайрынхаа халуун илчинд хоёулаа даарахгүй ээ
Жаварт улайсан хөөрхөн хацар чинь жаахан чамайг чимэх юм
Миний сэтгэлийг чи ямар ихээр догдлуулан хайлуулна вэ

Post a Comment