Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Outlaw - Хэлгүй сэтгэл

Харах бүртээ өөрөөсөө ч харамлан байж хайрлаад
Ханашгүй жаргал зүрхэнд минь хайр бүжиглэдэг байсан
Хэн нэгэндээ хий дэмий л хатуурхаад
Хэлж амжаагүй үгс гомдол нэхэн уйлнаа
Хаврын улирал байсан санаж байна уу бидний анхны учирал
Хайрт минь хамгийн сүүлчийн үгсийг хэлие хамт бас уучлал
Байх ёстой бүхэн байсан хайрыг хайгаад дахиад олохгүй
Байсан байранд нь бүх зүйлийг буцааж эвлүүлж болдоггүй
Хэзээ нэгэн цагт харамсаж байсан удаа бий юу
Хэлхийг хүсдэг үг бий гэвч хэтэрхий хол зай үүсэж тиймүү
Унах ёстой нулимас юм бол унах газраа л унагдээ
Учрал салсаныг мартуулдаг цагийн уртад чамайг гээе
Хамгийн төгөлдөр эрдэнийг надад өгсөн мөртлөө
Хорвоо хамтад нь байлгаж болдоггүй учирийг хайгаад олдоггүй
Хайр хаанаа амт нь байгааг хариулж чамдаа хэлхийг хүснэ
Хаа байх нь хамаагүй хайрлана чамайг бүр мүсэн
Анхных шигээ яагаад сэтгэл догдлохгүйг хүсэхгүй
Хэнтэй ч байсан жаргалгүй чамайг минь хэнч гүүцэхгүй
Санасан сэтгэлийн минь үзүүр хүрэхгүй алсад
Сайхан дурсамжийн минь эзэн инээмсэглэн алхана
Дахилт:
Хайр минь дэлхий шиг том
Хажууд нь нар шиг дулаахан
Тэнгэр шиг цэлмэг хаяахан
Тэгээд хэзээ ч иргэж ирээгүй
Санасан сэтэглийн үзүүр хүрэхгүй
Сэтэглийн хөндүүрийг ч хүргэхгүй
Шинэхэн цасны ширхэг шиг
Цагаахан хайр минь
Хүссэн бүхнээ өөрийн болгодог эрх чөлөө одоо үгүй болж
Хүслийнхээ чандад захирагдаж сурсан эр хүн болсон
Гэвч одоо нулимсанд гар биш сэтгэл минь хүрэх юм
(сэтгэл минь хүрэх юм)
Богинохон хэрнээ уртаас урт бодол ороосон дурлал
Болохгүй гэдгийг мэдсээр байж орхиж хэзээч чадаагүй
Одоо бодход овоо л тэр үед зүрхтэй байж (зоригтой байж)
Ойлгуулж ядаж хэн нэгэнд хайраа хэлчихдэг байж (илчилдэг байж)
Дэлхий шиг том хайр намгийн мэлхий болж хувирав
Дэргэд нь байсан нар сар болж өнжив
Тэнгэр шиг цэлмэг сэтгэл бороо болж норгов
Тэгээд холын хол эргэж ирэлгүйгээр од болж харвав
Хамгийн сайхан хайрыг олж хараагүй юм түүний нүд
Харагдаж байгаа шигээ хэзээ ч байдаггүй юм зарим зүйл
Даагдхааргүй хайрыг даахгүй нэгэнд битгий өгч бай
Даанч сайхан хайр улаан номонд орхоор цөөрчээ
Дахилт:
Хайр минь дэлхий шиг том
Хажууд нь нар шиг дулаахан
Тэнгэр шиг цэлмэг хаяахан
Тэгээд хэзээ ч иргэж ирээгүй
Санасан сэтэглийн үзүүр хүрэхгүй
Сэтэглийн хөндүүрийг ч хүргэхгүй
Шинэхэн цасны ширхэг шиг
Цагаахан хайр минь
Харах бүртээ өөрөөсөө ч харамлан байж хайрлаад
Ханашгүй жаргал зүрхэнд минь хайр бүжиглэдэг байсан
Хэн нэгэндээ хий дэмий л хатуурхаад
Хэлж амжаагүй үгс гомдол нэхэн уйлнаа...
Нүдийг минь боож сэтгэлийг минь хүлж орхисонч гэлээ
Нүцгэн зүрхээ ахиад хэзээ ч би дааруулахгүй ээ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2