Тэр намайг орхиод явсан эргэж хараад инээмсэглэсэн
Харин би уйлаад үлдсэн тэр нулимсыг минь арчаагүй
Тэгэхдээ би ганцаар биш дэргэд гуниг хамт байсан
Өдөр шөнөөр солигдоод гүн харанхуй бас хайртай
Харин одоо бол энэ бүхэн зүүд, үүр цайсан
Халуун наран зүрхэнд мандаад, тэр намайг дулаацуулсан
Хайр чамайг өөрчилсөн
Харанхуйгаас тэр чамайг чөлөөлсөн
Ахиад чи уйлахгүй ээ
Алдахаас хэзээ ч битгий айгаарай
Чи хайраар дүүрсэн
Зөвхөн тэр л чамайг эдгээсэн
Одоо чи ганцаардахгүй ээ
Зоригтой бай хайрынхаа төлөө
Өөрөөсөө намайг түлхээд өчигдөр тэр явсан гэвч
Өнөөдөр энэ миний хайр өөрөө намайг хайж олсон
Би одоо бүгдийг мартсан дахиад уйлмааргүй байна
Зүрхэнд минь хавар ирсэн
Тэр намайг уйлж байхад минь ирсэн, хамт байсан
Тайтгарлын дууг аялж өгсөн
Хайр чамайг өөрчилсөн
Харанхуйгаас тэр чамайг чөлөөлсөн
Ахиад чи уйлахгүй ээ
Алдахаас хэзээ ч битгий айгаарай
Чи хайраар дүүрсэн
Зөвхөн тэр л чамайг эдгээсэн
Одоо чи ганцаардахгүй ээ
Зоригтой бай хайрынхаа төлөө
Хайртай гэсэн тэр л үг чинь хацар даган урсаж байна
Хамт байсан тэр мөчүүдээ харин би хэзээ ч буруутай гэж түүнээсээ нэхэхгүй ээ
Хайр чамайг өөрчилсөн
Харанхуйгаас тэр чамайг чөлөөлсөн
Ахиад чи уйлахгүй ээ
Алдахаас хэзээ ч битгий айгаарай
Чи хайраар дүүрсэн
Зөвхөн тэр л чамайг эдгээсэн
Одоо чи ганцаардахгүй ээ
Зоригтой бай хайрынхаа төлөө
Хайр чамайг өөрчилсөн
Харанхуйгаас тэр чамайг чөлөөлсөн
Ахиад чи уйлахгүй ээ
Алдахаас хэзээ ч битгий айгаарай
Чи хайраар дүүрсэн
Зөвхөн тэр л чамайг эдгээсэн
Одоо чи ганцаардахгүй ээ
Зоригтой бай хайрынхаа төлөө
Post a Comment