Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Алтанцэцэг - Бусдын энгэрт дассангүй

Бороон дуслууд даарахдаа цас болон жиндэж
Богинохон зуны улирал намарт уусдаг уу
Сэтгэл минь гомдохдоо нулимас болон урсавч
Танихгүй залуугийн тэвэрч уужирна гэж үү

Халуун нарнаар цэцэгс ганддаг шиг
Хатуухан үгэнд чинь хайр минь давчдаад
Булбарайхан зүрх минь чинийх болохоор
Бусдын тэвэрт өөрийгөө хуурахгүй ээ
Хүслээс минь нандин хайр үгүй болохоор
Хүний энгэр би гунигаа задлахгүй ээ

Сэвэрсэн навчис унахдаа гуниг болон хийсээд
Шаргал намрын улирал өвөлд уусдаг уу
Хүсэл минь цөхрөхдөө
Хагацал болон холдовч
Гэмгүй бусдын энгэрт уужирна гэж үү

Хүйтэн намраар шүүдэр хярууддаг шиг
Хүнийрхүү харцанд чинь зүрх минь дайждаг
Булбарайхан зүрх минь чинийх болохоор
Бусдын тэвэрт өөрийгөө хуурахгүй ээ
Хүслээс минь нандин хайр үгүй болохоор
Хүний энгэр би гунигаа задлахгүй ээ

Булбарайхан зүрх минь чинийх болохоор
Бусдын тэвэрт өөрийгөө хуурахгүй ээ
Хүслээс минь нандин хайр үгүй болохоор
Хүний энгэр би гунигаа задлахгүй ээ
Бусдын энгэрт би ии дасахгүй ээ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2