Гансарч хүлээсэн хайр
Гэнэ гэнэхэн учрах даа
Гэргийтэй гэж мартчихдаг
Гэнэ зүггүйхэн үнсүүлчихээд
Гансарч хүлээсэндээ чамайгаа
Зуу зуун шөнө уйлахдаа
Зовлон гэж хайраа зүхээгүй ээ
Заяа тавилан нийлээгүй ч
Зүүдлэж хүлээсэндээ чамайгаа
Сар мэлмэрэх аялгуунд
Шаналж байснаа нуух юм даа
Санаандгүй инээсний чинь төлөө
Санаж хүлээсэндээ чамайгаа
Зуу зуун шөнө уйлахдаа
Зовлон гэж хайраа зүхээгүй ээ
Заяа тавилан нийлээгүй ч
Зүүдлэж хүлээсэндээ чамайгаа
Далдуур уулзаад харамсдаг
Даанч гэнэхэн хайр минь
Дагаад явах тавилангүй ч
Дасаж хүлээсэндээ чамайгаа
Зуу зуун шөнө уйлахдаа
Зовлон гэж хайраа зүхээгүй ээ
Заяа тавилан нийлээгүй ч
Зүүдлэж хүлээсэндээ чамайгаа
Зуу зуун шөнө уйлахдаа
Зовлон гэж хайраа зүхээгүй ээ
Заяа тавилан нийлээгүй ч
Зүүдлэж хүлээсэндээ чамайгаа
Post a Comment