Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа - Бундан зүрх

1.Зүрх минь бундан хэлбэртэй
Зүрхэн дэх хайр минь бурхан галбиртай
Үнсэх минь уруулын дардастай
Үгүйлэх минь нар саран явдалтай
Догдлол минь дотогшоо урсгалтай
Дорхноо тайвшрах минь чиний л бараатай
Хүсэх минь хүний л тавилантай
Хүлээх минь хайр хайрын горьдлоготой

Дх:
Гэгээн өдрөөр дагуулаад явмаар сүүдэр болоосой
Гэрэлгүй шөнөөр нөмрөөд унтмаар хэвнэг болоосой
Хурмаст тэнгэрээс илгээсэн дурлал байгаасай
Хөрст газраас ивээгдсэн хайр байгаасай
Хөрст газраас ивээгдсэн хайр, хайр байгаасай

2.Хайр минь хатан тэвчээртэй
Халуунаар тэврэх минь мөнхийн үнэнтэй
Хагацах минь өнчин нулимстай
Хамтдаа байх минь амьдрал шиг үнэтэй

Дх:
Гэгээн өдрөөр дагуулаад явмаар сүүдэр болоосой
Гэрэлгүй шөнөөр нөмрөөд унтмаар хэвнэг болоосой
Хурмаст тэнгэрээс илгээсэн дурлал байгаасай
Хөрст газраас ивээгдсэн хайр байгаасай
Хөрст газраас ивээгдсэн хайр, хайр байгаасай
Өө зүрх минь
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2