Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа - Баяртай гэж хэлж чадахгүй

Өглөөний нар хөшигний завсраар тусахад
Өдөн хөнжилд би чамтайгаа унтах юм
Шөнийн жаргалдаа чи минь алжаагаад
Зүүд нойрондоо үнэгчлэн инээнэ
Хань чинь чамайг гэртээ хүлээнэ
Харин чи надтай шөнийг өнгөрөөнө

Итгэл эвдэн байж чи надтай учирсан хойно
Сэтгэл зүрхийг чинь сэвтээгээд яах вэ
Чамайг баяртай гэж хэлж чадахгүй хойно
Сэм сэмхэн босоод яван одъё

Улаахан уруулыг чинь амтлан үнэсэхэд
Ухаан санаа мансууран жаргах юм
Уулзахгүй байя гэж би өчнөөн бодов чиг
Учрах цагийг нууцхан хүлээнэ
Хүсэл минь намайг дуудан дуудна
Хүлээтэй юм шиг би утас чагнаад

Итгэл эвдэн байж чи надтай учирсан хойно
Сэтгэл зүрхийг чинь сэвтээгээд яах вэ
Чамайг баяртай гэж хэлж чадахгүй хойно
Заяа тавиландаа дасахаас яах вэ

Удаан удаан чамтайгаа уулзахгүй болохоор
Улам бүр би чамайгаа санах юм
Ирдэг болов уу гэж би өчнөөн харуулдана
Ийм хувь заяа намайг хүлээнэ
Хэдий болтол тэсэх хайр вэ?
Хэний гуниг баяраар хэмжигдэх бол
Энэ хорвоо дээр эрчүүд олон болов чиг
Эхнэртэй залууд би юунд тэмүүлнэ

Чамайг баяртай гэж хэлж чадахгүй хойно
Заяа тавиландаа дасахаас яах вэ?
Энэ хорвоо дээр эрчүүд олон болов чиг
Эхнэртэй залууд би юунд тэмүүлнэ
Чамайг баяртай гэж хэлж чадахгүй хойно
Заяа тавиландаа дасахаас яах вэ?
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2