| Зөвхөн чамайг хайрлана |
| Уян зөөлөн нүдний чинь харцанд |
| Зүрх алдан бишүүрхэж явсан |
| Миний ариухан хайр |
| Чиний зүрхэнд шингэн оров уу |
| Хайрын гэгээн шүтээн чи минь |
| Хэнтэй ч зүйрлэмгүй сайхан чамдаа |
| Хэзээнээс би сэтгэл алдсан |
| Мөрөөдөж явсан чамтайгаа |
| Мөнхийн энхийн хорвоодоо |
| Хайраараа амьдарч жаргая |
| Чамтай учирсан мөч бүхнээ |
| Мартаж би чадахгүй |
| Ганцхан олдох насандаа |
| Зөвхөн чамайг хайрлана |
| Ганцхан олдох насандаа |
| Зөвхөн чамайг хайрлана |
| Зөвхөн чамайг хайрлая |
| Хайрлая хайрлая |
| Хайр үгүйлсэн энхрийхэн зүрхэнд |
| Сэтгэл амран тэмүүлэн явсан |
| Чиний цовоо инээд |
| Миний хайранд уусан оров уу |
| Хайр дурлалын эзэн чи минь |
| Юутай зүйрлэшгүй сайхан чамдаа |
| Харангуутаа л би дурласан |
| Хөсөр явсан чамтайгаа |
| Хүний энэхэн хорвоодоо |
| Хайраараа амьдарч жаргая |
| Чамтай учирсан мөч бүхнээ |
| Мартаж би чадахгүй |
| Ганцхан олдох насандаа |
| Зөвхөн чамайг хайрлана |
| Ганцхан олдох насандаа |
| Зөвхөн чамайг хайрлана |
| Зөвхөн чамайг хайрлая |
| Хайрлая хайрлая |
| Уйн зөөлөн нүдний чинь харцанд |
| Зүрх алдан бишүүрхэж явсан |
| Миний ариухан хайр чиний |
| Зүрхэнд шингэн оров уу |
| Хайрын гэгээн шүтээн чи минь |
| Чамтай учирсан мөч бүхнээ |
| Мартаж би чадахгүй |
| Ганцхан олдох насандаа |
| Зөвхөн чамайг хайрлана |
| Ганцхан олдох насандаа |
| Зөвхөн чамайг хайрлана |
| Зөвхөн чамайг хайрлая |
| Хайрлая хайрлая |
| Чамайг хайрлая |
| Хайрлая хайрлая |
Post a Comment