Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо ярайсан
Хаврын тал минь нялхарна
Уртын сайхан дуу шиг
Ухаан санаа саруулсаж
Зуун бээрээс дуниартсан
Зуны тал минь дуниартна
Нарны сайхан цацраг
Найман зүгтээ туяаруулж
Намирсан тариа шаагуулсан
Намрын тал минь шаргалтна
Цагаан сайхан сэтгэл шиг
Цасан цайдам агсарна
Өөрийн илчээр цантуулсан
Өвлийн тал минь цавцайна
August 29, 2026 at 12:47 PM
Үгийн ур Оюуны бяртай гайхамшигтай бүтээл юм даа. 100 100 жилдээ үе дамжин үлдэх гайхамшигт бүтээлийн нэг мөн дөө. Би Хаана төрөө вэ, Магнаг цэнхэр дэлхий, Миний нутаг гээд гайхамшигтай бүтээлүүдийг сонсох унших бүрийд Монгол хүн болж төрсөндөө талархан бахдах юмаа. Өндөр хувь заяанд төрсөн азтай одтой ард одтой
Post a Comment