Бадрууган - Сэрүүн цэцэгс
5:00 PMСаргүй шөнийн сувдан шүүдрийг
Шимсэн цэцэгс сэрүүн байна
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу
Улбар туяат үүрийн гэгээг
Угтсан цэцэгс унтаагүй байна
Учралт чамайгаа таалан байхыг
Удвал цэцэгс мэдсэн болов уу
Учралт чамайгаа таалан байхыг
Удвал цэцэгс мэдсэн болов уу
Учралт чамайгаа таалан байхыг
Удвал цэцэгс мэдсэн болов уу
Зургаан сарын наран хураар
Зүйлийн цэцэг өнгөтэй
Зүйтэй чамдаа жаргал ерөөж
Зуны цэцгийн баглаа барья
Зүйтэй чамдаа жаргал ерөөж
Зуны цэцгийн баглаа барья
Зуны цэцгийн баглаа барья
Зуны цэцгийн баглаа барья
Зуны цэцгийн баглаа барья
Гэрлэж амжаагүй явна
4:59 PMТөрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Хонгорхон чамайг энхрийхэн болгожээ
Харах тусам нүдэнд өөриймсөг
Хайрлах тусам зүрхэнд хоногшоод
Хайртай болжээ чамдаа би
Ханийн жаргал хайрлааж наддаа
Онгон зүрхний чинь хайрыг амсах гэж
Орчлонд би төрсөн байжээ
Унаган хайраа чамдаа нээгээд
Учран жаргахын тавилан байжээ
Жаргал амлан мэлрэх сайхан нүдний чинь
Хайрын харцыг сэвтээхгүй байя
Замбуулин хорвоог хамтдаа илээх
Ханийн түшиг чамдаа амлая
Бадрууган - Болгар найз минь сайн уу
4:42 PMНарлаг монголын цэлмэг тэнгэр доор
Найрамдалт нөхдийн цэнгээнт инээдийн дунд
Баяр хөөртэй сайхан танилцсан
Болгар найз минь сайн байна уу
Болгар найз минь сайн байна уу
Тохилог зуслангийн торгон дэвжээн дээр
Бөхийн барилдааны үзүүр түрүүнд үлдсэн
Цолоо дуудуулж дотно танилцсан
Болгар найз минь сайн байна уу
Болгар найз минь сайн байна уу
Эвсэг Болгарын Софийн тэнгэр доор
Элэгсэг түмний олимпийн наадам дээр
Баяртай золгож барилдах болзоотой
Болгар найз минь сайн байна уу
Болгар найз минь сайн байна уу
Ариунаа, Quiza - Өөрийнхөөрөө
4:42 PMХааяа хүмүүс надтай дэндүү дотносох юм
Харин хэрэгтэй цагт олдохгүй ховорхон юм
Ингээд бодохоор бусдын амьдралыг давтахгүйгээр
Зөвхөн өөрөөрөө хэзээ ч буцахгүйгээр
Хэрвээ миний өмнө шидтэн гарч ирээд
Чиний нэгэн хүслийг биелүүлж өгье гэсэн ч
Билл Гейтс надад бүх хөрөнгөө өгье гэсэн ч
Өөрийн амьдралдаа сэтгэл дүүрэн байна
Дх:
Хүмүүс надад буруу гэсэн ч өөрийн сонголтоосоо би буцахгүй ээ
Сэтгэл өөдрөг байвал хэзээ нэгэн цагт
Түүний хойноос харамсахгүй ээ
Итгэлтэй юу, нээрээ юу гэж надаас битгий асуу
Зөн совингоороо хэн нэгний хэлсэн үгээр бишээ
Харин яагаад ч юм бэ өөрийнхөөрөө
Алдахаас одоо би ердөө ч айхаа больсон
Амьдралын модонд авирч би өөрийгөө олсон
Цаг цагийн өнгө аясаар хэзээ ч хувираагүй ээ
Цаашлах тусмаа би улам эрч хүчтэй
Дх:
Хүмүүс надад буруу гэсэн ч өөрийн сонголтоосоо би буцахгүй ээ
Сэтгэл өөдрөг байвал хэзээ нэгэн цагт
Түүний хойноос харамсахгүй ээ
Итгэлтэй юу, нээрээ юу гэж надаас битгий асуу
Зөн совингоороо хэн нэгний хэлсэн үгээр бишээ
Харин яагаад ч юм бэ өөрийнхөөрөө
Rap:
Jay-Z шиг би нилээн баян эр
J.Lo шиг хүүхэн миний эхнэр
Dr.Dre, Snoop Dog my friends
Миний машин хамгийн cool Mercedes Benz
Ингэж мөрөөднө, мөрөөдөхөд үнэгүй
Үнэгүй, гэхдээ мөрөөдөөд үр дүнгүй
Өөрөөрөө бай! эсвэл хорвоо дээр үнэ цэнэгүй
Өрөөлийг дуурайгаад өөрийгөө тураагаад нураагаад ёстой хэрэггүй
Ганц олдох насандаа алиа салбадай байх албатай биш
Амьдралдаа чи Хамелеон мэт бусдыг бүү хуул
Хамхуул мэт салхи дагаж бүү хийс
Өөрийн гэсэн хэв маягтай, үндэстэн болгон ёс жаягтай
Quiza-н style image-г чи барахгүй, за баяртай
Дх:
Хүмүүс надад буруу гэсэн ч өөрийн сонголтоосоо би буцахгүй ээ
Сэтгэл өөдрөг байвал хэзээ нэгэн цагт
Түүний хойноос харамсахгүй ээ
Итгэлтэй юу, нээрээ юу гэж надаас битгий асуу
Зөн совингоороо хэн нэгний хэлсэн үгээр бишээ
Харин яагаад ч юм бэ өөрийнхөөрөө
Ариунаа - Үл таних эмэгтэй
4:39 PMАмьдарч байсныг минь мэдээгүй ээ чи
Хайрлаж байсныг минь анзаараагүй ээ
Харанхуйд нуугдсан сэтгэлээ би нээж
Хайрын захиагаа нулимсаараа чамд бичнэ
ДХ: Хаалганы чинь цаана даарсан зүрх
Хаашаа цохилдогийг чи мэдэх үү
Чамайг хайрласан тэр л өдрүүд
Ганцхан минийх байлаа
Чиний хэлээгүй хайрын үг цэцэг болон ургасан
Минийх болоогүй чиний өлмийд хайраа би чинь дэвслээ
Зүүдэнд чинь сонсогдсон аялгуу байлаа би
Сүүдэрт чинь нуугдсан гэрэл байлаа би
Эмзэгхэн зүрхэндээ чамайгаа хайрласан
Багынхаа мөрөөдлөөс би аз жаргалаа олсон
ДХ:
Харцанд минь нуугдсан хайрын
Анзаарч хараагүй ч гомдоогүй ээ би
Дурласан бүсгүйн үгийг санаж яваарай гуйя
Хэзээ ч хэн ч чамайг над шиг хайрлахгүй ээ
Ариунаа - Үдшийн танго
4:38 PMДуулим орчлонгийн намуун үдшээр
Дурдитмал мөнгөн саран гийнэ
Дурлал хайрын минь гэгээн аялгуу
Дуурсан уянгалан зүрхэнд ууслаа
Танго танго учралын танго
Тансагхан ариухан уяралын танго
Танхилхан энхрийхэн бүсгүйн заяаг
Таалан баясанхан цэнгэн бүжгэлцгээе
Дугуй малгайгаа дэгжин тавиад
Дурдан бүсээ ганган ороогоод
Дулаахан харцанд чинь уяран хайлаад
Дуулан дуулан цэнгэн бүжгэлцгээе
Танго танго учралын танго
Тансагхан ариухан уяралын танго
Танхилхан энхрийхэн бүсгүйн заяаг
Таалан баясанхан цэнгэн бүжгэлцгээе
Алтанхан сүйхтэй сүүжин ээмгээ
Амьсгалд чинь бүлээсгэн эрхлэн бүжиглэцгээе
Азын дөрвөн бэрхэн шагайг
Алганд чинь шархиран эрхлэн наадацгаая
Танго танго учралын танго
Тансагхан ариухан уяралын танго
Танхилхан энхрийхэн бүсгүйн заяаг
Таалан баясанхан цэнгэн бүжгэлцгээе
Ариунаа - Үд дундын наран
4:38 PMЦэлмэг тэнгэрийн саран дор
Чилээж л сууна даа сэтгэлээ би
Чимх зуурын зүүд хойроо
Чимж л явна даа чамаараа би
Үд дундын наран дор
Үгсэж л үгүйлж л явна даа чамайгаа би
Үймрэх орчлонгийн түмний дунд
Үймэрч л уймарч л явна даа чамтайгаа би
Дахилт:
Хайраараа харцаараа
Хайрлаж харамлаж явья даа
Зүүдээрээ зөнгөөрөө
Зүрхээн жаргааж явья даа би
Нарны голтой насан дор
Нандигнан явна даа хайраа би
Намрын шувууд шиг хоргодоод
Нойрсож л сууна даа чи бид хоёроо
Халуун дулаан сэтгэл дор
Ханьсаж л хайрлаж л явья даа чамайгаа би
Хожимдож тохиосон учралаа
Хайрлаж л харамлаж явья даа хоёулаа
Дахилт:
Нар сарны ивээл дор
Насны жаргал амтлая даа
Намрын навчистай өдрүүдээ
Наашлуулж л цаашлуулж л дурсья даа
Хонгор сэтгэлийн дор
Ханьсаж л хайрлаж л явья даа чамайгаа би
Хоног үдрийн дурсамжаа
Холдуулж л ойртуулж л бурсья даа хоёулаа
Дахилт:
Ариунаа - Үггүй мордсон чи минь
4:37 PMЗөөлөн дулаан үг чинь ээ
Зүсэр бороо шимширнэ
Зөрүүлж төөрүүлсэн хоногууд чинь
Зүс биеийг гундаана, гандаана
Өвөр уулын орой бэлээр
Цасан шамрага хаялна, бударна
Үггүй мордсон чиний минь царай
Өнчин саранд сэвхтэн үзэгдэнэ
Үүлээс үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт сүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ
Бал анхилсан зуны сараар
Хяруу унахыг мэдсэн бол
Багахан идэр нас л биеэ
Цэнэлгүй өгсөн нь хайлгана, цайлганаа
Навчис унахад шувууд үргэмээр
Намуун үдэш цаанаа л бүүдгэр
Налайж зогссон зулзган хус нь
Намрын бороонд нулимстай цайрна
Үүлээс үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт сүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ
Бээрч хоносон хэнзхэн дэлбээ өглөөн наранд бүлээснэ
Бэтгэрч тэнэсэн бодол минь энгэрт шингэн илэрнэ, эгшилнэ
Усанд хөвсөн бүжин саран өнгөн дээрээ мэлтэлзэнэ
Үггүй мордсон чиний минь харц өөдөөс харан харан сууна
Бээрч хоносон хэнзхэн дэлбээ
Өглөөн наранд бүлээснэ
Бэтгэрч тэнэсэн бодол минь
Энгэрт шингэн эгшинэ, илэрнэ
Усанд хөвсөн бүжин саран
Өнгөн дээрээ эмтрэн мэлтэлзэнэ
Үггүй мордсон чиний минь харц
Өөдөөс халиран дальдчин мэлэрнэ
Үүлээс үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт шүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ
Навчис унахад шувууд үргэмээр
Намуун үдэш цаанаа л бүүдгэр
Налайж зогссон зулзган хус нь
Намрын бороонд нулимстай цайрна
Бээрч хоносон хэнзхэн дэлбээ өглөөн наранд бүлээснэ
Бэтгэрч тэнэсэн бодол минь энгэрт шингэн илэрнэ
Усанд хөвсөн бүжин саран өнгөн дээрээ мэлтэлзэнэ
Үггүй мордсон чиний минь харц өөдөөс харан харан сууна
Үүлээс үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт шүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ
Ариунаа - Ээжээ би танд хайртай
4:35 PMУйлж гундан гуниглахад уруул дэвсэн
Ухаангүй загнахад минь зэмлэсэн
Эндүүрч алдахад минь эрхлүүлж эвдээгүй
Хайраа хувааж өвдсөн миний ээжий
Хайлган ээжий
Алдаа нэхэх нулимсаа нууж инээгээд
Аргаа баран сөгдөхөд минь үнэнийг заасан
Нөмгөн гүйхэд минь нууцхан шаналсан
Хайраа дэвсэн угтсан миний ээжий
Хайлган ээжий
Уйтай бодлын харгуйд хайраа нууж зэмлэхдээ
Учгийг нэхэн аргадаж сэтгэлийн үүдийг нээсэн
Эндүүрч алдахад минь эрхлүүлж эвдээгүй
Хайраа дэвсэн угтсан миний ээжий
Хатан ээжий
Миний ээжий
Хайр нэхэн гуниглахад намайг аргадсан
Хатуужин босоход минь дэмнэсэн
Хослох жигүүрээ хувааж тэнцүүлсэн
Үүлнээс айдаг уяхан сэтгэлт ээжий
Миний ээжий
Алдаа нэхэх нулимсаа нууж инээгээд
Аргаа баран сөгдөхөд минь үнэнийг заасан
Уургаар цатгаагүй ч ухаанаараа уясан
Саргүй шөнөөр саатан ханисах ээжий
Сайхан ээжий
Уйтай бодлын харгуйд хайраа нууж зэмлэхдээ
Учгийг нэхэн аргадаж сэтгэлийн үүдийг нээсэн
Уургаар цатгаагүй ч ухаанаараа уясан
Хайраа дэлгэн ирсэн миний ээжий
Хатан ээжий
Уйтай бодлын харгуйд хайраа нууж зэмлэхдээ
Учгийг нэхэн аргадаж сэтгэлийн үүдийг нээсэн
Эндүүрч алдахад минь
Эрхлүүлж эвдээгүй ч
Хайраа дэвсэн угтсан миний ээжий
Хатан ээжий
Ээжээ тандаа би хайртай…
Ариунаа - Ээжий минь байвал жаргалтай
4:35 PMЗүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав дээ
Зүүдлээд л сэрэхэд минь миний ээжий
Дэргэд минь л байвал жаргалтай
Дутуутай, хатуутай хорвоод нь бүтэн жаргаагүй ч яахав дээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ээжий
Үрдээ харагдаж л байвал жаргалтай
Миний ээжий мөнхийн энэрэл
Санаанд минь гийсэн
Саран ээжий
Миний ээжий мөнхийн үнэн
Наранд ганцаардах ертөнц
Миний ээжий
Өдөр өдрийн аашинд нь уйлж гундсан ч яахав дээ
Өмөлзсөн хошуугаа би ээждээ
Үнсүүлж л байвал жаргалтай
Миний ээжий мөнхийн энэрэл
Санаанд минь гийсэн
Саран ээжий
Миний ээжий мөнхийн үнэн
Наранд ганцаардах ертөнц
Миний ээжий
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ээжий
Үрдээ л байвал жаргалтай
Миний ээжий мөнхийн энэрэл
Санаанд минь гийсэн
Саран ээжий
Миний ээжий мөнхийн үнэн
Наранд ганцаардах ертөнц
Миний ээжий
Миний ээжий мөнхийн энэрэл
Санаанд минь гийсэн
Саран ээжий
Миний ээжий мөнхийн үнэн
Наранд ганцаардах ертөнц
Миний ээжий
Ариунаа, Дэлгэрмөрөн – Шөнө Дундын Бүжиг
3:30 PMЦэцгийн дэлбээнд алчуур унагах шиг
Чамдаа би хайраа үлдээлээ
Сэтгэл минь зунаараа дэлгэрсээр байтал
Сэрүү татаад даарах шиг
Сэтгэл минь зунаараа цэцэглэсээр байтал
Сэрүү татаад даарах шиг
Чинийхээ хайрыг би цөхөрлийн дэргэдээс олох гэж үү
Цээжинд чинь зүрхээ нааж амжаагүй үгээ шивнэе дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр л байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргалын дууг нулимстай дуулах шиг
Залуу нас минь надад цөхөрлөө
Хайр минь хавараараа дэлгэрсээр байтал
Хүний жаргалаас холдох шиг
Хайр минь хавараараа цэцэглэсээр байтал
Хүний жаргалаас холдох шиг
Чинийхээ цөхөрлийг би нулимсны чинь төгсгөлөөс харах гэж үү
Зүрхэнд чинь хацраа нааж хэлж амжаагүй үгээ шивнэе дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр л байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр л байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ
Ариунаа - Чимээгүй ухаарал
3:28 PMГунигийн бороо зүрхэнд шивэрсэн ч
Сэтгэлийн чинь нөмөрт дандаа дулаацсан
Амьдралын салхин бодлыг жиндүүлсэн ч
Алдарч үзээгүй итгэлд хөглөгдсөн
Хатуу бүхнээс халгаж бүдрэхэд
Хайраараа аргадан намайг чи тоссон
Амьдралаас юунд ихийг хүсээ вэ
Аз жаргал ойрхон л байж дээ
Тэгтлээ их хайсан тэр аз жаргалынхаа
Тэвэрт нь би өөрөө ямар их төөрөө вэ
Хорвоогоос юунд ихийг хүсээ вэ
Хүсэл мөрөөдөл ойрхон л байж дээ
Дэндүү их хайсан тэр аз жаргалынхаа
Дэргэд нь би өөрөө ямар их төөрөө вэ
Дэврүүн хүслийн жигүүр цуцахад
Дэргэдээс минь чи дандаа намайг түшсэн
Тэнэгхэн надаасаа хайраа буруулалгүй
Тэвчээрийн хүлээсээ чи таслаагүй
Чиний минь уярам дөлгөөхөн харцанд
Чимээгүйхэн зэмлэх ухаарал байсан
Амьдралаас юунд ихийг хүсээ вэ
Аз жаргал ойрхон л байж дээ
Тэгтлээ их хайсан тэр аз жаргалынхаа
Тэвэрт нь би өөрөө ямар их төөрөө вэ
Хорвоогоос юунд ихийг хүсээ вэ
Хүсэл мөрөөдөл ойрхон л байж дээ
Дэндүү их хайсан тэр аз жаргалынхаа
Дэргэд нь би өөрөө ямар их төөрөө вэ
Дэргэд нь би өөрөө ямар их төөрөө вэ…