Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх - Амлалт

Чиний нүдийг сайхан гэдэг
Сэтгэл татах далд увидас нуугдсан
Чиний сэтгэл уярам зөөлөн
Шивнэх салхи бороог зүйрлэмээр

Бусдаас чамайг онцгой гэдэг
Бүхнээс илүү хайлан дурламаар
Бүхэл шөнөжин энхрийлэн тэвэрмээр
Бусдын харцнаас харамлан халхалмаар

Өмнө минь чи тэр өдөр байгаагаараа
Нүд рүү минь ширтэн зогсоход
Цаг хугацаа зогсож чамдаа дурласан юм шүү

ДХ: Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Ийм л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа, амлая чамдаа

Намайг ширтэх чиний минь харц
Халуун хайраар дүүрэн байдаг
Намайг үнсэх зөөлөн уруулд чинь
Хайр нь бас шингэсэн санагддаг

Мөч бүхэнд хайрлан санадаг
Миний л мэдэх хамгийн сайхан нь
Зөөлөн булбарай сэтгэл чинь
Зөвхөн зүрхний минь гүнд уусчээ

Өмнө минь чи минь тэр өдөр байгаагаараа
Нүд рүү минь ширтэн зогсоход
Цаг хугацаа зогсож чамдаа дурласан юм шүү

ДХ: Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Ийм л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа, амлая чамдаа

Ахиад хэзээ ч үгүй ганцхан одоо амлая
Анх харсан харцыг чинь зүрхэндээ
Анх амталсан жаргалыг сэтгэлдээ хадгалъя

ДХ: Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Ийм л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа амлая чамдаа
Энэ л хайрынхаа төлөө
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2