Чамдаа хайртай гэдэг ээ
Энхрийлэн байж одоо би шивнэе
Чанга тэврээд чи нүдийг минь эгцлэн байж зөөлөн үнсээч
Хайр дүрэлзсэн харцыг тань мэдэрлээ
Үргэлж хайрлан ширтдэг
Нүдийг зөөлнөөс зөөлөн үнсэнэ
Үнсэх тусам хайраар гэрэлтдэг юм шүү зүрх минь
Догдлон хүлээх сэтгэлд чинь хайртай
Дх: Санах тусмаа би чамруу тэмүүлнэ
Дурлах тусмаа чамайгаа илүү хайрлана
Бүхий л хайраа би чамдаа зориулна
Бүтэн сэтгэл зүрх чамдаа татагдана
Хайрыг чи надад мэдрүүлж
Хамгийн дотноор тэврүүлсэн
Халуун хайраар хүслийг минь биелүүлхээр чи учраа юу
Хайж олсон мөрөөдөл минь билээ
Чамгүйгээр би хэн юм бэ
Чанга хатуу ч сэтгэл уйлна
Цорын ганцхан цохилох зүрх минь цаг бүхэнд чамруу яарна
Санах л гээд чамдаа би дурлаа юу
Yг: Д.Батсүх, Д.Жapгaлсайхан
Aя: Я.Одсүрэн
Post a Comment