Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Камертон - Би чамд хайртай

Би чамд хайртай
Хайр дурлал чи бид хоёрт
Аз жаргал бэлэглэх юм даа

Харах төдийд чамд дурлачихаад
Хажуудаа үүрд байлгахыг хүснэ
Хайр ийм байдгийг мэдэхгүй ч
Жаргалтай өдрүүд эхэлнэ

Yнэнч ариун анхны учрал
Yүрдийн амлалтаа чамд өгнө
Yнсэхийг хүсэвч зориг хүрэхгүй
Өр зүрх минь догдлон байна

ДХ: Би чамд хайртай
Бүхнээс илүү чамдаа би хайртай
Хайр гэдэг бидэн хоёрт
Аз жаргал бэлэглэх юм даа

Санан зүүдлэж хүлээсэн өдрүүд
Сар жилүүдэд улам ариусна
Сайхан царай чинь үргэлж бодогдоод
Санаснаар болдог бол яваад очмоор

Захидал дотроо сэтгэлээ шингээгээд
Чамдаа би заавал явуулна
Хамтдаа татуулсан гэрэл зургууд минь
Хожмын өдрийн дурсамжийг сануулна

ДХ: /2/

Гэрэлт хайраа хоёулаа
Гэгээн орчлонд бэлэглэж амьдаръя
Хайр гэдэг бидэн хоёрт
Аз жаргал бэлэглэх юмдаа

ДХ: /3/


Үг: Д.Ган-Очир
Ая: Д.Болд
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2