Яах гэж чамд би хайртай болов оо
Зөрөөд өнгөрч л болох л байсан
Нүдээ тас аниад
Үгээ өөрөөсөө нуугаад
Эргэж харалгүй явах л байсан
Яах гэж чи надад харагдав аа
Зөн совин гэж байхгүй байсан бол
Зүүднээсээ чамайг үргээгээд
Хайр гэдгийг мартаад
Санааны зоргоор явах л байсан
ДХ: Би чам руугаа догдлон очихдоо
Салхи сөрөн гүйгээд
Саад гэдгийг туулаад
Хамаг хүчээрээ тэмүүлнэ
Сайхан дууг чинь сонсох гэж
Дурлал намайг яаруулсан юм /чи намайг/
Яах гэж чи намайг зовоов оо
Сэтгэлийн шархаа би мартах л байсан
Санаа бодолд минь салхинаас зөөлөн үнсээд
Дэргэдээс минь явахгүй дагах болсон
Яах гэж чи намайг үнсэв ээ
Ичингүүрэн уруулаа нуух л байсан
Өдөр бүхэн хүлээгээд
Өөрийн эрхгүй дурлаад
Түүнээс би салж чадахаа больсон
ДХ:
Яах гэж хайртай болов оо
Яах гэж чамайг би үнсэв ээ
Яах гэж чи надад харагдав аа
ДХ: *2
Post a Comment