Надад хайртай гэж чанга хэлээч
Насандаа ганцхан гэж саранд шивнээч
Өгсөн хайрыг минь сэтгэлдээ багтаагаач
Өөр хэний ч өмнө чи минийх гэж дуулаач
Бодсон бодлоо дуу болгоод
Бороон дундуур намуухан аялаач
Би чинийх гээд надад чи хэлээд
Битүүхэн дотроо үнсэхийг хүсээч
ДХ: Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай намайг хайрлаасай
Бүтэхгүй ч гэсэн чамайг хайрлах сан
Бодлыг чинь би унших сан
Нүдийг чинь би хараад ширтэх сэн
Намайг чамд хайртайг мэдрүүлэх сэн
Намайг чи зөөлөн тэврээд
Цасан ширхэгийг хамт тоолооч
Намайг чи зовлонгоос салгаач
Цээжинд минь хацраа наагаач
ДХ: Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай
Бодолд минь мандсан нар шиг чи минь
Час халуунаар надад дурлаасай
Би чинийх болохоор
Болзоондоо заавал очно оо
ДХ: Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай
Өглөө нь үнэн байгаасай намайг хайрлаасай
Post a Comment