Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Захиа

Сайн байна уу?
Миний сэтгэлийн хайрын үгс багтаж ядан тэрчлэх захидлыг минь задлан унших
тэр агшинд чамайгаа чанга тэврэн үнсье. Би чамайгаа яасан их санана вэ?
Хав харанхуй сэтгэлийг минь гэрэлтүүлэгч, миний сэтгэлийн нар минь чи минь сайн уу?
Би яг одоо чамтайгаа жаргалтай байсан єдрүүдийнхээ гэрэл зургуудыг эргүүлэн үзэж сууна.
Чиний нєгєє голоод байдаг 10-р сард инээмсэглэн авахуулсан
тэр хар цагаан зурганд би бусад зурагнуудаас бүр илүү хайртай.
Би тэр зургийг чинь тэмдэглэлийнхээ дэвтрийн завсар хавчуулан үргэлж
энгэртээ авч явдаг. Чи минь хол байгаа хэдий ч зүрхэнд ойр байгаасай гэсэндээ
ингэж нандигнан авч явдаг юм шүү, хайрт минь.
Санах л гэж холдсон юм шиг энэ амьдралд түр зуурхан ч гэлээ
Цаг хугацаа ямар удаан юм бэ? Цагийн цохилтоос ч илүү миний зүрх маш хурдан цохилно.
Уг нь би єглєєд дуртай байлаа. Шувууд эртлэн жиргээд л их хотын маань амьдрал эхлээд л.
Гэтэл одоо бол тийм биш.
Зүүдэндээ чамтайгаа хоёулхнаа байхад нар мандаж, дахиад л ганцаардсан
амьдрал минь эхэлнэ.

ДХ: Хайраа шингээж бичсэн мєрүүд минь
Хавсрага салхийг сєрєн нисээд
Хайртын минь ємнє зєєлєн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй

Бид хоёрын уулздаг байсан тєгєлд ганцаараа очсон. Хамтдаа суудаг байсан
сандал дээр минь навчис хєглєрчихсєн, бид хоёрыг хүлээн гунигтайхан байх
шиг. Тэнд зєндєє олон хосууд очдог болжээ, дотроо атаархах шиг. Энэ нүцгэрч
байгаа модод навч бүхэнд бид хоёрын хүсэл мєрєєдєл шингэж салхины
сэрчигнээн чихэнд минь дахин дахин шивнэх шиг санагдана. Чи санаж байна
уу? Тэр тєгєлд анх үнсэлцсэнээ. Би тэр үед хичнээн их биеэ барьсан ч, ямар их
аз жаргалтай байснаа мартаж чадахгүй.

ДХ:

Танай цонхон доор очиход чиний ургуулж тарьсан цэцэг яг над шиг
ганцаардчихсан байх шиг санагдсан. Би эргэн тойрон, бүр бүх юмнаасаа
таслагдан ганцаардлын єтгєн манан дунд тєєрєн явна. Чамайг надад анх
хайртай гэж хэлэхэд би бүр итгэж ядан нисэх мэт болсон.

ДХ:

Хайрт минь би чамайгаа хvлээнээ
Хол байсан єдєр бvрийн тоогоор ирэхээр чинь би чамайгаа vнсэнэ
Надруу яаран тэмvvлсэн хоног бvрийн тоогоор vнсэнээ
Хайрт минь тvр баяртай.
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2