Цэнхэр дурдан алчуураа
Цэцэг навчаар гоёлоо
Цээжний янагаа санахдаа
Цэргийн хороо илхэн байна
ДХ: Зүрхний амраг чи минь ээ
Зүүднээс ердөө ч салаагүй
Алтан үсэгтэй захиагаа
Амраг чамдаа бичлээ
Ардын цэргийн албандаа
Амар мэнд сууж байна уу
ДХ:
/ Зүрхний амраг чи минь ээ
Зүүднээс ердөө ч салаагүй/
Халуун янаг чамаасаа
Хариу захидлыг хүснэ
Хамаг мал сүргээ
Хайрлан өсгөж байна уу даа
ДХ:
Энхрий хайртай нөхөр минь
Эр зоригоо гаргаад
Эх орноо хамгаалах
Эрхэм үйлсийг бүтээгээрэй
ДХ: *2
Post a Comment