Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Минжинсор - Нүцгэн байхыг минь битгий хараарай

Хачин санаа гэнэн хүсэл
Хааяа намайг илүү уяраана
Бороо хүртэл цас ч юм шиг
Намар хүртэл хавар ч юм шиг

Сарны чимээ худлаа хэлэхгүй
Энхрий чамд эрхлээгүй гэж
Сайхан шөнө чамайг хуурахгүй
Энд намайг уяраагүй гэж

Нүдэн дээр чинь би энхрийлж үнстэл
Нүцгэн байхыг минь битгий хараарай
Харцан доор чинь биеээрээ уяртал
Хайрт минь намайгаа битгий аргадаарай
Энэхэн хайрандаа догдолж байхдаа би ганцаар
Энэхэн хайрандаа догдолж байхдаа би ганцаар

Охин нас танхил сэтгэл
Одоо намайг илүү уяраана
Шүүдэр хүртэл сувд юм шиг
Сүүдэр хүртэл наран ч юм шиг

Чиний өмнө худлаа инээхгүй ээ
Чамайгаа хэзээ ч хуурахгүй гэж
Чийгтэй үдэш нар гарахгүй гээд
Чи бид хоёрыг шагайхгүй гэж

Уруул дээр чинь би өөрөө очтол
Унаган цээжийг минь битгий тэврээрэй
Амьсгал дунд чинь биеэрээ уяртал
Амраг минь намайг битгий аргадаарай
Энэхэн хүсэлдээ жаргаж байхдаа би ганцаар
Энэхэн хүсэлдээ жаргаж байхдаа би ганцаар

Сайхан хайр энхрий хүсэл
Ганцаар байхад дэндүү уяраана
Үүлс хүртэл солонго юм шиг
Уулс хүртэл сондор юм шиг

Салхи нь чимээ шивнэхгүй ээ
Чамаас бусдыг тэврээгүй гээд
Санаа алдахыг хэн ч мэдэхгүй ээ
Чамайг л хурдан ирээсэй гээд

Харцаа нуун дотроо уяртал
Эрмэг биеийг минь битгий таалаарай
Харамсаад намайг чамдаа уустал
Нүцгэн байхыг минь битгий хараарай
Энгүй хайрандаа сөхөрч байхдаа би ганцаар *2
Энэхэн хайрандаа догдолж байхдаа би ганцаар
Энэхэн хүсэлдээ жаргаж байхдаа би ганцаар
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2