Сэрүүн хангайн тунсаг цэцэгс
Сэвэлзэх салхинаас туяаран наадна
Сэргэлэн чиний минь ялдам мишээл
Сэтгэл зүрхнээ итгэл бадраана
Хөхөөн дууны уянгат эгшгэнд
Хөвч уулсын үзэмж тодорно
Хөөрхөн чинийхээ найланхай аашинд
Хөөр баяслын магнай тэнийнэ
Ургах нарны ивээл цацраад
Уужим дэлхийг ивээн тэтгээд
Учралтай чинийхээ хайрын хишгээр
Ухаан санааны минь жигүүр ургалаа
Үг: Мөнхбат
Ая: Б.Бямбабаяр
Post a Comment