Миний нутгийн нуур дөлгөөхөн
Мяндсан гэгээн мандалдаа тоглуулж бидэртнэ
Хөх монголын тэнгэр багтааж цээжээ дэлгэсэн
Холын холд хүүгээ үдсэн ижий нуураа
ДХ: Газрын амьтай мэлмий
Тэнгэрийн амттай нуур
Газарт тэврүүлсэн нүдэн минь
Тэнгэрийг тэвэрсэн тэнгисхэн минь
Жаргалтайн тэнгэр уянгалж шувууд чуулсан
Жаргах нарнаас туяа тасдаж шөнөөр гэгээрсэн
Тэргэл саран мэлмэрүүлж нутгаа бүүвэйлж хононо
Тэнгэр газрыг учруулсан шувуудын нуураа
ДХ:
Нутгаа санасан морь нуураа үнэрлээд гүйнэ
Нуурандаа ирж хөвөөнд нь хөрвөөж үүрсэнэ
Хаврын шувуудтай би чам юугаа тэмцэнэ
Халуун сэтгэлд ойрхон нутгийн нуураа
ДХ: *2
Миний нутгийн нуур аа
Миний нутгийн нуур минь
Үг: А.Эрдэнэ-Очир
Ая: Батхуяг
Post a Comment