Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

ACapella - 24/7

Шиврэх борооны зөөлөн дуслууд
Ганцаардсан надад хань болж хөгжилдөнө
Дэлхий хүртэл өрөвдөн уйлах мэт
Хуурын усаар газрыг чийглэнэ
Гудамжинд шүхэр барьсан хосууд гүйлдээд
Гэртээ би цонхоор ширтэн чамайг үгүйлнэ
Замын түгжрэл хайртыг минь удаагаад
Хүссэн сэтгэлийг хясах нь юутай хэцүү вэ

ДХ: Хамт байгаач
Наран мандаж жаргаж харанхуйгаас гэгээ хүртэл
Үүрд байгаач
Эргэх дөрвөн улирал өвөл хавар зун намар
Дэргэд минь үргэлж байгаач
Never let you go one only sweetheart
Rlease don't leave me alone
Rlease don't go I just can't live without you
Oh my baby

Гадаа зөөлөн будрах цасан ширхэгүүд
Ганцаардсан намайг сэргээх мэт бүжнэ
Гудамжинд алхах жаргалтай хосууд цөөрчээ
Гунигтай яг л надад зориулах шиг
Машинууд дохиогоо хангинуулж ганцаардлын вальс тоглоно
Цагийн зүү эрт заах ч харуй бүрий болжээ
Чамайгаа тосохоор хувцасаа яаран өмсөөд
Чинийхээ зүг хурдан хурдлан явж байна
ДХ:

Хайрт минь чамайг би яасан их хүлээв дээ
Цагийн зүү эргэх амьдрал удаан эргэж байна
Чи минь дэргэд байхад надад өөр юу ч хэрэггүй
Чамайгаа хажуугаасаа ердөөсөө холдуулах арга байхгүй ээ

Чи минь намайг орхиод одоо хаана явна
Чиний төлөө бүхнийг хийнэ энэ удаа
Нэг л удаа амьдрах юм чинь ганц удаа
Энэ хорвоод би ганцаараа
Зөвхөн чиний тухай бодохоос өөр надад одоо юу ч алга хайрт минь
Миний тухай чиний тухай энэ л дурсамж ард хоцорчээ
Чиний зүрх миний төлөө цохилж байсныг би мартахгүй
Чи минь одоо хаана явна даа
Миний хийсэн бүхэн чиний өмнө буруутай
Намайг уучил гомдлоо тайлж надтай хуучил

Хамт байгаач
Үүрд байгаач


Үг: Lumino Анхаа
Ая: Г.Онон
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2