Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Эрка - Эргээд ирээч

Өөдөөс үлээх бүгчим салхинд
Үнэнч хайрын сэтгэл бодлыг бүрхэнэ
Өөр юу ч биш зөвхөн түүнийг хүлээж
Өрөөндөө ганцаардан тааж ширтэнэ сууна

Аяар аяархан дуулж намайгаа уяраагаач
Аажим аажмаар дөхөж сэтгэлийг минь хөгжөөгөөч чи минь наддаа ирээч
Аялах дууг минь чи чагнаач
Амлах үгэнд чинь би согтохсон

Цонх даган бороон дусал урсаж
Салхин дотор минь зөвхөн гуниг байна
Зүрх сэтгэл минь зөвхөн түүн рүү
Зүсрэх бороо ширтэн ганцаар зогсоно

Зөөлөн зөөлнөөр үнсэж намайгаа энхрийлээч
Зөвхөн миний зүрхийг бүү шархлуулаач хонгор минь наддаа ирээч
Аялах дууг минь чи чагнаач
Амлах үгэнд чинь би согтохсон

Зүүдэндээ биш нүдээрээ хармаар байна
Зөөлөн зөөлөн үнсэж нойрноос сэрээ
Зөнгөөрөө биш зүрхээрээ мэдэрмээр байна
Зүрхийг минь бүү шархлуул сэтгэлийг минь сэргээ хонгор минь

Аялах дууг минь чи чагнаач
Амлах үгэнд чинь би согтохсон

Уруул шимэн үнсүүлж үзэхсэн
Унтах нойрноосоо чамтай сэрэхсэн


Үг: О.Д
Ая: Б.Лхагвасүрэн
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2