Сайн уу хонгор минь юу байна
Чамайг санаад зүүдлээд зүрхэнд үгүйлэгдээд байна
За тэгээд амьдрал дажгүй сэтгэл санаа давгүй юу
Би яахав байж л байна ганцаар тэгээд л явж л байна
Өдөр бүрийг өнгийн цэцэгстэй зүйрлэж будаад л
Жаргалтай байсан хайртай байснаа дурсаад л
Хааяа уйлаад л хайрын дуунд уяраад л
Хундага дарс хатуухан хайраа мартаагүй явна
ДХ: Дурлал минь чиний үнссэн чигээрээ
Дуу минь гэгээн эгшгээрээр
Хайртай байсан тэр л хэвээрээ
Хайртай бол эргээд ирээрэй
Үг: А.Төгсбаяр
Ая: А.Төгсбаяр
Post a Comment