Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг ээ хө
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй
Үнэнхүү
Сэтгэлийг минь булаамаар
Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амтанд дурламаар
Баясгалантай хөөрхөн царайг чинь хө
Бахадаад бахадаад ханашгүй
Баярыг
Улмаар хөгжөөмөөр
Үг, Ая: Д.Данзанравжаа
Post a Comment