Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм
ДХ: Ийм сайхан
Тийм сайхан
Бага насаа би
Хайрлаж явна
Дахиад олдохгүй бага нас гэж
Дандаа хүмүүс ярьдаг юм
Эргээд хүүхэд болоосой гэж
Эмээ хүртэл хэлдэг юм
ДХ:
Гайхамшиг хүүхэд хоёр
Гар гараасаа хөтлөлцөнөө гэж
Нарын гэрлээр бичмээр үгийг
Найрагч ах нар хэлдэг юм
ДХ:
Хүнд хэцүү дайны жилүүдэд
Хүүхдүүд ердөө ч урваагүй гэж
Зохиол номдоо том хүмүүс
Зориуд дурсан тэмдэглэдэг юм
ДХ:
Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм
Үг: З.Түмэнжаргал
Ая: Л.Галмандах
Post a Comment