Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бүрнээбаяр - Байгаль ээж минь

Молорын заяагаа үндсээрээ тэтгэж
Молцгон сэмбэрүү хосоороо ганхаад
Модтой уулсдаа бугын урамтай
Монгол нутаг минь дүүрэн байг ээ хө

ДХ: Цэцгэн гоёлтой байгаль ээжийгээ
Цээжин дотроо бүүвэйлээд
Эх дэлхийгээ хайрлаяа

Нугас галуу чуулан ганганаад
Нуур далай минь амар амгалан
Нуга хөндийдөө сүргийн бараатай
Нутаг ус минь бүрэн байг ээ хө

ДХ:

Хайрын шивнээнд байгаль ээж уясаж
Хадган тэнгэрт минь шувууд жиргэж
Хаан түүхэндээ дүүрэн гэгээтэй
Хайртай өлгий минь бүтэн байг ээ хө

ДХ:


Үг: Л.Энхсайхан
Ая: Д.Цэвээнравдан
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2