Сариг цагаан ингэ нь хө
Саамшихын эрхэнд буйлаа даа
Санаандаа бүүвэйлдэг ээжий минь
Санахын эрхээр уйлаа даа
ДХ: Хүүгээ санасан ээжий дээ
Үнсүүлэх л гэж яарлаа даа
Хүүгээ санасан ээжтэйгээ
Уулзах л гэж яарлаа даа
Навчсаар уйлсан шугуй нь хө
Нараан аргадан бөхөлзөө дөө
Намбатай буурал ээжий минь
Намайгаа санан суугаа даа
ДХ:
Үүрээр даарсан янзага нь хө
Үнэгчлэн байж унтаа даа
Үрчлээ нэмсэн ээжий минь
Үгүйлэн намайг хүлээгээ дээ
ДХ:
Үг: Л.Энхсайхан
Ая: Д.Цэвээнравдан
Post a Comment