Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ocean's 11 - Алтан хавчаар

Хэрвээ чи над руу харах юм бол
Миний сэтгэл баяснаа

Алтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалын ивээлээр
Амраг чамайгаа налан суух юмсан

ДХ: Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ

Хөвөн зөөлөн чиний минь ааштай
Хөөрхөн царай чинь төгс хосолжээ
Үнэхээр сайхан чинь хорвоог уяраагаад
Үеийн залуусыг өөртөө татжээ

ДХ: Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ

Алтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалын ивээлээр
Амраг чамайгаа налан суух юмсан

ДХ: Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ *2

Хэрвээ чи над руу харах юм бол
Миний сэтгэл баясна
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2