Үг Ж.Бадраа МУСГЗ
Ая С.Гончигсумлаа МУАЖ, Төрийн шагналт
-------------------------------------------------
Хүдэн татсан сарьдаг байнаа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Ээ, Хүслэн татсан амраг тэр минь хө
Ээ, Хүрэн зүрхний уяа юу даа хө
Алтран дуртсан наран гийсээр хө
Ашдын заяат нутаг минь ээ хө
Ээ, Алслан холдсон урангоо минь хө
Ээ, Алаг зүрхний янаг минь дээ хө
Салхин сэнсрэн исгэрч байнаа хө
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хө
Ээ, Санан гансран мөрөөдөж сууна даа хө
Ээ, Саран чамдаа тэмүүлнэ дээ хө
Будан татсан халил байнаа хө
Бусдын нутгийн хавцгай юу даа хө
Ээ, Буцан харьсан учрал ирнэ ээ хө
Ээ, Булгих зүрхээ жаргаах шүү дээ хө
Post a Comment