Сэтгэлд хайраар солонго татаад
Сэрэх бүрийд чамайг л гэсээр
Өөдрөг мөрөөдлөөр инээмсэглэсээр
Өөрийн хайрт чам руугаа би
Усны шүүдэр өглөө наранд гялтагнаад
Өчигдөрхөн танилцсан юм шиг
Чамтайгаа уулзах гэж догдлон яараад
Чи бол миний ертөнцийн наран
Дх: Нэг нэгнээ хайрлах гэж төрсөн юм шиг
Навч модод салхинд юундаа бид хоёр
Миний нүдэнд ертөнцийн гоо сайхан нь чи минь болохоор
Магадгүй би чамд дурласан би дурласан
Ялгуухан эрхэмсэг чиний харц
Яруу найрагт мөнхөлмөөр дүрийг
Намайг хайрласан чиний минь сэтгэлийг
Энэ л насаараа чамайгаа хайрлая
Борооны дусал шиг нэг нэгэндээ
Нэгдэн бие биенээ хайрлаядаа
Зуун жил амьдрахгүй болохоор
Зүгээр л хамтдаа хүссэнээрээ амьдаръя
Дх: Нэг нэгнээ хайрлах гэж төрсөн юм шиг
Навч модод салхинд юундаа бид хоёр
Миний нүдэнд ертөнцийн гоо сайхан нь чи минь болохоор
Магадгүй би чамд дурласан би дурласан
Үдшийн бүрийд чамайгаа бодхоор
Үнэхээр сэтгэлд минь чи гэрэлтэнэ
Өөр хүний тухай бодол байхгүй
Өнгөрсөнд байсан нь бүгд мартагдсан
Маргааш ямар байхыг мэдэхгүй
Магад надаас хэн нэгэн асуувал
Миний дэргэд чи минь байгаа
Маргааш ямар байх нь надад хамаагүй
Дахилт
Post a Comment