Энэ миний алхдаг гудамж, миний оромж
Энэ Club сэтгэл ханамж, тэр миний таньдаг харамч
Энэ миний ордог дэлгүүр, тэнд хардаг охидууд
Энэ миний найзууд
Тэр намайг байнга торгодог цагдаа
Өнөөдөр бас бороотой гадаа
Мөнгөө би үргэлж хураалгах юмдаа
Дээд айлын атаман уудаг ахдаа
Дахилт :
Энэ бол миний амьдрах луйврын хот
Энэ бол миний байлдах дайны хот
Хэнд ч алдаж болохгүй миний хот
Энэ бол миний хайрын хайрын минь хот
Мөрөөдөл минь яг л усны ундрага
Тэнд хүрэн зам минь бас л шудрага
Амьдрал минь бүгдээрээ дайны талбарт
Гэвч миний хувь заяа
Энэ хотын хамгийн өндөр байшин
Харин энэ бол хамгийн хүнд дошин
Дахилт:
Ууртай алхана энэ хотод, удахгүй гутал цоорно
Түгжирлээс зугтаж тойрно, гэвч улам хэцүү болно
Утас дуугарна нөгөө хүн, өдөр шөнөгүй өрөө гэж зовооно
Удахгүй өгнөө эгчээ тайван байлдаа хамгийн гол нь
Адилхан эдгээр өдрүүд, болдогсон бол бүгдий нь солино
Алдагдсан боломжоо араас нь хөөгөөд эргүүлж олно
Би итгэлтэй байна, Над шиг залуучууд энэ хотоор дүүрэн
Би мэдэрч байна, Өөрчлөх хүсэл луйврын хотоор дүүрэн
Би итгэлтэй байна, Би мэдэрч байна
Над шиг залуучууд энэ хотоор дүүрэн
Дахилт :
Хэрвээ өөрчлөх боломж олдох юм бол
Миний төлөө үүнийг бүү алдаарай
Хэрвээ өөрчлөх боломж олдох юм бол
Луйврын хотоо бүү мартаарай
Post a Comment