Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Нара(Nara) ft Bx - Монгол наадам

Эрт урьдаас эхтэй эрийн гурван наадам
Эхлэнэ, 9н хөлтэй тугаа зална
Дов газрыг тал болтол наадаж сууна
Гурван өдөр шөнийг зогсохгүй наргиж сууна
Нум сум харвана аа, уухай
Хүчит бөх нь, хуурай
Шандаст хурдан хүлгүүд, гийнгоо
Уясан эзнээ баярлуулж

Уул усаа аргадан байж наадна
Уудам тал нутгийн эзэд Монголчууд
Өндөр дээд өвгөдийнхөө ёс заншлыг
Үеийн үед үлдээн наадах Монголчууд

Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг хөшөө байхад
Зандан модыг зулзага байхад
Заналт бүхнийг янзага байхад
Сүмбэр уулыг гүвээ байхад
Сүн далайг тойром байхад
Соёолон морины тоосыг үзэх гэж хүмүүс цуглана
Талыг нь нэг тарсан байхад .....
Эрийн хийморь сэргэж энд тэндээс бөхчүүд цуглана
Уран мэхийг уралдуулан барилдан талцана
Шинэ дээлээрээ гоёно оо
Сайн морио барьж унана аа

Уул усаа аргадан байж наадна
Уудам тал нутгийн эзэд Монголчууд
Өндөр дээд өвгөдийнхөө ёс заншлыг
Үеийн үед үлдээн наадах Монголчууд
Хадан дээрээ бичигтэй
Хаа ч байхгүй Монгол наадам
Монголоороо наадацгаая

Уул усаа аргадан байж наадна
Уудам тал нутгийн эзэд Монголчууд
Өндөр дээд өвгөдийнхөө ёс заншлыг
Үеийн үед үлдээн наадах Монголчууд
Уул усаа аргадан байж наадна
Уудам тал нутгийн эзэд Монголчууд
Өндөр дээд өвгөдийнхөө ёс заншлыг
Үеийн үед үлдээн наадах Монголчууд
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2