Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа - Бизнес бүсгүй

Цагийн зүү намайг хүлээхгүй яарна
Цаг мөчтэй уралдан бүгдийг амжуулна
Амжилтын галт тэрэгнээс хоцрохгүй ээ
Ажил хэрэгч саналаар утас хангинасаар л

Өөдөөс угтах салхийг сөрж би алхахдаа
Өөдрөг гэгээн амьдралыг өөрөө бүтээнэ ээ
Хийж бүтээхийн хүслээр бодлоо хөглөнө
Хэцүү бүхний өмнө өвдөг сөгдөхгүй ээ
Дэврүүн сэтгэл дэндүү эрхэмсэг дэгжин бардам бүсгүй заяа
Хэний ч өмнө зөвхөн өөрийнхөөрөө хуурамч биш занд би дуртай

Дх:
Нэрийн хуудас, гарын үсэг дундаас
Хором хугацаа гэрлийн хурдаар цаашилж
Нэгэн өдрийн амьдрал минь өнгөрнө өө
Үзэг, цаас, гар утас, уруулын будаг
Өөдрөг мөрөөдөл үнэнч сэтгэлээ
Үймэрсэн бодолтойгоо цүнхлэн алхална

Атаа, магтаал хоёрыг анзаарч тоохгүй ээ
Алдрын титмийг би хэнээс ч гуйгаагүй ээ
Зүрх сэтгэлээ бусдын төлөө зориулна аа
Зөвхөн өөрийнхөөрөө би амьдрана
Дэврүүн сэтгэл дэндүү эрхэмсэг дэгжин бардам бүсгүй заяа
Хэний ч өмнө зөвхөн өөрийнхөөрөө хуурамч биш занд би дуртай

Дх:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2