Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа - Буяны наран

Салхиа дагаад ганхдаг
Саруул дэнжийн цэцэг шиг
Сайхан амьдрарья гэхэд
Санаснаар болдоггүй хорвоод
Тэнүүн орчлонгийн хүрдэнд
Тэргэл сар шиг гэрэлтэн
Тэнгэрлэг сайхныг мөрөөдөн
Тэмүүллийн одтой явахад
Буруу санаагүй заяаг
Буяны наран ээж
Сүүдэр тусахын зайгүй
Сүүн гэрлээрээ ивээнэ
Хартай цагаантай амьдралд
Хатуу хэцүүд сөгдөлгүй
Ханатай нуруутай байж
Халуун сэтгэлтэй явахад минь
Мөнх бусын орчлонд
Мөнгөгүй унаагүй байлаа ч
Мөрөөдөл хүслээр дүүрэн
Мөртэй нэртэй явахад минь
Буруу санаагүй заяаг
Буяны наран ээж
Сүүдэр тусахын зайгүй
Сүүн гэрлээрээ ивээнэ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2