Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа - Бяцхан зүрx

Одод чимээгүйхэн гялалзаж байна
Тэнгэрт олууллаа амьдарч байна
Харин ширээн доор хэн нэгэн нь нуугдана
Харанхуй буланд хэн нэгэн нь уйлна
Чи тэндээс зориглон гарч
Оддын өмнө цонхны дэргэд ирвэл
Шөнийн харанхуй нөмөрсөн ч
Ширээн доорхоос огт өөр гэдгийг мэдэрнэ
Дх:
Чиний хоргодох газар бол
Халуун дулаан хайр юм шүү
Тэр газар бол чиний бяцхан зүрх
Чиний хоргодох газар бол
Халуун дулаан хайр юм шүү
Тэр газар бол чиний бяцхан зүрх
Нар дуугүйхэн мандаж байна
Тэнгэрт бодлогоширч байна
Хүсэж мөрөөдсөн хэн нэгний нүд
Харанхуй булангаас од шиг гэрэлтэнэ
Өрөвдмөөр авгалдай эрвээхэй болж
Мөлхөж байсан газрынхаа дээгүүр
Үзэсгэлэнтэйгээр нисэн
Дүүлэн дүүлэн өнгөрдөг
Дх:
Гэрэл өөд тэмүүлэхэд жигүүр хэрэгтэй
Гараа зүрхэндээ тавиад чи чагнаач
Бүр хамгийн сайн найздаа итгэдэг шигээ
Үнэнээ хэлээч
Дх:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2